“Соёлын бүтээлч сар -2024” аян
2024-11-22
“Соёлын бүтээлч сар -2024” аяныг Ховд аймгийн 17 сумдад өрнүүлэхээр Соёл, урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газраас СУХ-ийн дарга Д.Гантуяа, ЗУХ-ийн дарга Б.Ариунзаяа нараар ахлуулсан 2 ажлын хэсэг байгуулагдан тусгай хөтөлбөрийн дагуу 2024.11.11-20 хүртэл ажиллаа.
“Соёлын бүтээлч сар-2024” аяны хүрээнд Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газраас 2024 оны 11 дүгээр сарын 11-22-ний өдрүүдэд Ховд аймгийн 17 сумдад хүрч ажиллаа. Зохион байгуулсан үйл ажиллагааны хүрээнд:
• “Соёл-бидний үнэт өв” соён гэгээрлийн лекц, таниулга
• Үзэсгэлэн, худалдаа
• Соёлын боловсролын хөтөлбөр
• Урлагийн тоглолт зэрэг арга хэмжээг ард иргэд та бүхэнд толилууллаа.
“Соёлын бүтээлч сар-2024″ аяны хүрээнд Орон нутагт соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бренд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙДВЭРЛЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДАА”-г 2024 оны 11 дүгээр сарын 11-нээс 21-ны өдөр хүртэл Ховд аймгийн 17 сумдад зохион байгуулах тул соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч ААН, хувь хүн, чөлөөт уран бүтээлчдыг оролцууллаа.
# Сэдвүүд
Уран зураг