уламжлалт тоглоом наадгайн сургалтыг зохион байгуулав.
2023-12-01

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд уламжлалт тоглоом наадгайн сургалтыг музейн боловсролын танхимд явуулсан. Энэ үйл ажиллагаанд Жаргалант сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 6в ангийн 15 сурагч оролцлоо.

Мартагдаж буй олон угсаатны тоглоом наадгайг сурагчдад зааж сургах, тэдний цахим хэрэглээг багасгах зорилготой энэ удаагийн арга хэмжээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Х.Баярааг урьж оролцуулан “Үүшүүр” тоглоомын утга бэлгэдэл, тоглох арга, дүрмийг сурагчдад зааж сургасан ба Үүшүүр тоглоом нь сурагчдын тоо бодох, чээжлэх, тогтоох чадваруудыг сайжруулдаг ач холбогдолтой.

# Сэдвүүд
Уран зураг