Соёлын бүтээлч сар
2023-11-04
ХОВД АЙМАГ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫГ “НИЙГМИЙН СОЁЛЫГ, НИЙТЭЭРЭЭ БҮТЭЭЕ” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИЙНХҮҮ ЭХЛҮҮЛЛЭЭ.

Соёлын яамнаас “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” аяныг 3 дахь жилдээ улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Олон угсаатны өлгий нутаг Ховд аймаг соёлын бүтээлч сар аяныг Музей, Хөгжимт драмын театр, Нийтийн номын сантай хамтран “НИЙГМИЙН СОЁЛЫГ, НИЙТЭЭРЭЭ БҮТЭЭЕ” уриатайгаар зохион байгуулж нээлтээ хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд МУИС-ийн Ховд салбар сургууль, Хөгжил политехник коллеж, Жаргалант сумын ЕБС-ийн 300 гаруй оюутан, сурагчид хамрагдлаа. Дээрх үйл ажиллагааны хүрээнд 16-18 насны хүүхэд залуусын чөлөөт цагаараа авахыг хүсэж буй соёл, урлаг, соён гэгээрлийн үйлчилгээний талаарх санал, хүсэлтийг авч, “Монгол бий биелгээ” бүжгийн уралдаан, Монгол бичгийн уран бичлэгийн уралдаан, “Цахим” асуулт, хариултын тэмцээн, “Дууг үргэлжлүүл” тэмцээн зэрэг соёлын олон талт арга хэмжээг зохион байгууллаа.

Соёлын бүтээлч сар

# Сэдвүүд
Мэдээ