чадавхжуулах сургалт 2 дах өдрөө… үргэлжлэв.
2023-11-08

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй чадавхжуулах сургалтыг 2 дах өдрөө зохион байгууллаа. Тус сургалтад аймгийн Хөгжимт драмын театр, Музей, Нийтийн номын сан болон 16 сумдын Соёлын төвийн удирдлагуудыг хамруулсан бөгөөд “Соёлын салбарын бодлого түүний хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд”, “Соёлын эрхийн бичгийн тандалт судалгаа”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”, “Хугацаатай албан бичгийн шийдвэр”, “Бүх нийтийн соёлын боловсрол”, “Байгууллагын гүйцэтгэл, үр дүнгээр үнэлгээ, олгох санхүүжилт”, “Соёлын өвийг хамгаалах бодлого /2020-2025он/” зэрэг сэдвүүдээр сургалт үргэлжлэлээ.

# Сэдвүүд
Мэдээ