“Түүхэн дурсгалт газраа хайрлан хамгаалъя” хэлэлцүүлэгийг зохион байгуулав.
2023-12-01

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Түүхэн дурсгалт газраа хайрлан хамгаалъя” хэлэлцүүлэгийг Жаргалант сумын ЕБС-ийн 11-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан. “Соёлын бүтээлч сар”-ын онцлох дурсгалаар буган чулуун хөшөөг онцолж байгаатай холбогдуулан Ховд аймгийн нутаг дэвсгэрт орших буган чулуун хөшөөдийн онцлог, хэв шинж, бүтэц, олдоцын талаар танин мэдэхүйн мэдээлэл, танилцуулга хийж, сурагчдын дунд kahoot программыг ашиглан танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн, музейн VR төхөөрөмжөөр цахим музей үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж нийтдээ 326 сурагчдад соёлын үйлчилгээг хүргээд байна. Энэхүү аяны хүрээнд 2023.11.30-ны өдөр Хөгжил политехник коллежийн 150 гауй хүүхдэд “Түүхэн дурсгалт газраа хайрлан хамгаалъя” хэлэлцүүлэгийг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

# Сэдвүүд
Мэдээ