“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум-2023” хэлэлцүүлэгт оролцов.
2023-12-01

Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, соёлын салбарын зорилго, зорилтыг хөгжүүлэхэд салбар дундын уялдааг хангах, соёлын засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг  сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд мэргэжлийн холбоод,  иргэний нийгмийн байгууллагуудын бүтээлч оролцоог нэгтгэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум-2023” хэлэлцүүлэгийг Улаанбаатар хотод 2023.11.27-28-ний өдрүүдэд зохион байгуулсан билээ. Тус хэлэлцүүлэгт Ховд аймгийн Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү, тус газрын төлөвлөлт, тайлагналт  цахимжилт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Кистаубай, Хяналт, шинжилгээ-үнэлгээ, статистик хариуцсан мэргэжилтэн Б.Ариунзаяа нар оролцсон болно.

# Сэдвүүд
Уран зураг