Үндэсний хэл бичиг, өв соёлыг судлах,сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийн ном уншлагыг дэмжин өргөжүүлэх,
бүх нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Үндэсний бичиг соёл,номын өдрүүд-2022” арга хэмжээ 2 дахь
өдрөө амжилттай үргэлжилж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд:
Номын сангийн уншигч авьяаслаг сурагчдын урлагийн номерууд
МУСГЗ М.Баянзулын нэрэмжит нийтийн номын сангаас эрхлэн гаргасан “Орон нутгийн зохиолчдын ном зүйн бүртгэл” шинэ номын нээлт
“Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн АХА тэмцээн зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Мөн дараах үзэсгэлэнгүүд дэлгэгдэж олны хүртээл боллоо.
Нийтийн номын сангийн ховор,хуучин номын үзэсгэлэн
Нийтийн номын сангийн тасгуудын шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн
Ном солилцох, хандивлах үйл ажиллагаа
МЗЭ-ийн Алтай салбарын зохиолчдын номын үзэсгэлэн худалдаа
Номин худалдааны төвийн “Ном хэвлэлийн тасаг”-ийн номын худалдаа
Мэргэжлийн гэрэл зурагчин, зохиолч,яруу найрагч Жагирзүсэмийн шүлгийн түүвэр, комби бүтээлийн үзэсгэлэн худалдаа
Уран бичлэгийн бүтээлүүдийн үзэсгэлэн
Хувь хүмүүс сурагчдын номын худалдаа, солилцоо, бэлэглэх, хандивлах үйл ажиллагаа