“НОМТОЙ ӨГЛӨӨ” САРЫН АЯН ЭХЛЭЛЭЭ
2022-03-21

МУГЗ М.Баянзулын нэрэмжит нийтийн номын сангаас Ховд аймгийн төрийн албан байгууллагын албан хаагч, түүний гэр бүлийн хүрээнд номын сангийн үйлчилгээг хүргэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, эерэг хандлагыг бий болгож номтой нөхөрлүүлэх зорилготойгоор “Номтой өглөө” аяныг эхлүүллээ.
Энэ аяны хүрээнд төрийн 17 албан байгууллага хамрагдах бөгөөд Номын үйлчилгээний танилцуулга хийх, Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргаж сурталчлах, Хамтран ажиллах гэрээ байгуулж зөөврийн номын сангаар үйлчлэх, “Хамтдаа уншъя” арга хэмжээ зохион байгуулах, Танин мэдэхүйн тэмцээн, Багийн ажиллагааны сургалт, Номын сангийн үйл ажиллагаатай хамт олныг биечлэн танилцуулах, Ургийн бичгийн сургалт зохион байгуулах гэх мэт үйл ажиллагааг шат дараатайгаар зохион явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
“Номтой өглөө” сарын аянд иргэд албан байгууллагуудыг идэвхтэй хамрагдахыг хүсье.
# Сэдвүүд
Нийтийн номын сан
Уран зураг