2024-01-24

Олон угсаатны соёлын өвийг өвлүүлэх, сурталчлах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах,  өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, аялал жуулчлалаас орох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор “Мөнгөлөг шагшуурга-2024” цас, мөсний баярын арга хэмжээг зохион байгуулсан болно.

01 дүгээр сарын 19-нд Хар ус нуурын Элсэн шанаад УГЗ, төрийн туульч, хөөмийч Э.Баатаржав Жангар туулийг хайлж /дэг жаягийг нь танилцуулж/ энэ жилийн “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээг эхлүүлснээрээ онцлог байлаа. Уг арга хэмжээг үзэж сонирхохоор Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн удирдлагууд, Жангар туулийг судалдаг эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэд оролцлоо.

Мөнгөлөг шагшуурга-2024” цас, мөсний баяр нь:

  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжүүлэх зорилгоор “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Баруун бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх,
  • Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх”,
  • Монгол улсын Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлах тухай” 264 тоот тогтоолыг хэрэгжүүлэх,
  • Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ”Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баяр, “Жангар-Цайны зам” соёлын наадам, “Нарны баяр-Наурызын баяр зэрэг аялал жуулчлалын арга хэмжээнүүдийн цар хүрээ, чанар, үйлчилгээг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ, Олон үндэстэн угсаатны соёлын бие болон биет бус өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр сум, байгууллагуудын соёлын өдөрлөг, наадам зохион байгуулах зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд дараах үйл ажилагааг зохион байгуулав. Үүнд:
  • Олон угсаатны хоол, идээ ундааны үзэсгэлэн
  • Угсаатны гэрүүдэд олон угсаатны тоглоом наадгай
  • “Мөсөн шагайн харваа” үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав.

“Мөнгөлөг шагшуурга-2024” цас, мөсний баярын нээлтийг Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баярын сүлд дуу,  Жангар хамтлагийн “Жангарын магтаал” зэрэг орон нутгийн онцлог бүхий урын сангийн бүтээлүүдэд түшиглэн найруулсан ба Алтайн 13 сан тавьж гол овоонд өргөл өргөж гал бадрааж, үйл ажиллагааг эхлүүлж, оройн 18-21 цагийн хооронд “Sunset show” арга хэмжээг зохион байгууллаа.

2024 оны 1 сарын 21-ний өдөр СУГ болон ХДТ-ын Б. Дугараагийн нэрэмжит  бүжиг ангийн уран бүтээлчдийн зохион байгуулсан төрийн болон бусад байгууллага, ард иргэдийн дунд зохион байгуулсан “Хатан хар-ус нууртайгаа хамт бүжье” флашмоб бүжгийн тэмцээнд нийт 35 баг 400 гаруй албан хаагч, иргэд оролцсон нь онцлог байв.

Аймгийн 17 сумын соёлын төв болон музей нь соёлын биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор мөсөн дээр угсаатан бүрийн онцлогийг харуулсан гэр барин 2 өдрийн турш 15 төрлийн 80 гаруй тоглоом наадгайг ард иргэдэд сурталчлан таниулж ажиллалаа.

Сум бүр өөрийн угсаатны онцлогийг харуулсан гэрийн тохижилж, идэвхи санаачлагатай оролцож буй байдал, мартагдаж буй өв соёлыг сэргээн сурталчилсан байдал, уламжлалт тоглоом наадгай, танин мэдэхүйн болон олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, нийтийг хамруулсан байдал, орон нутгийн онцлог тоглоом наадгайг сурталчлан таниулсан, суралцах боломжийг бүрдүүлсэн байдлыг нь тус тус харгалзан үзэж, тэргүүн байранд Үенч сумын соёлыйн төв, дэд байр Мөнхайрхан сумын соёлын төв, гутгаар байранд Дарви сумын соёлын төв, тусгай байранд Дөргөн, Чандмань сумдын соёлын төв тус тус эзэллээ.  Хар ус уурын үзэсгэлэнт шагшуургыг түшиглэсэн гэрэл зургийн үзэсгэлэнд 20 уран бүтээлчийн 400 гаруй зураг, уран зурагт Монголын урчуудын эвлэлийн Ховд салбарын 10 уран бүтээлчийн 45 зураг дэглэгдэж,  40.000 гаруй ард иргэд, жуулчин олонд хүргэсэн нь онцлог ажил байлаа.

“Мөнгөлөг шагшуурга-2024” цас, мөсний баярын арга хэмжээний онцлог ажлын нэг болох “Олон угсаатны өвлийн хоол , идээ ундааны үзэсгэлэн” зохион байгуулагдсан бөгөөд нийт 10 сумын 14 иргэн идэвхтэй оролцлоо.

Мөн  Соёл урлагийн газар нь Олон угсаатны өвлийн гоёл үзүүлбэрээр дамжуулж, олон угсаатны өвлийн хувцас эд хэрэглэлийг сурталчлах, өвлүүлэн үлдээх, угсаатнуудын байгаль дэлхийтэй харьцах өв уламжлалыг сурталчлах, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилгын хүрээнд “Олон угсаатны өвлийн гоёл”  уралдааныг дараах 4 төрлөөр зохион байгуулж явууллаа. Тухайлбал:

  • Сайхан морьтой ганган хос /нийт 11 хос, 24 иргэн оролцов./
  • Сайхан тэмээтэй ганган хос
  • “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярын хүрээнд олон угсаатны өвлийн хувцасны язгуур хэв шинжийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, үндэсний болон угсаатныхаа хувцсыг өдөр тутамдаа өмсөж хэрэглээнд нэвтрүүлэх, уламжлал болгон дэлгэрүүлж соёлын өвөө хайрлан хамгаалах зорилготой “Олон угсаатны өвлийн гоёл” уралдаан нь “Угсаатны хувцастай сайхан хос”, “Үндэсний хувцастай сайхан хос” гэсэн төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.
  • Угсаатны хувцастай сайхан хосын уралдаанд Манхан, Булган, Дөргөн, Буянт, Мянгад, Чандмань, Жаргалант, Мөнххайрхан, Зэрэг, Дарви, Эрдэнэбүрэн, Дуут сумдаас 30 гаруй оролцогч Халх, Урианхай, Захчин, Тува, Дөрвөд, Мянгад, Өөлд, Торгууд угсаатны хувцсаар гоёж оролцлоо.
  • “Дээлтэй Монгол хүүхэд” арга хэмжээнд нийт 50 хүүхэд оролцсон бөгөөд эдгээр оролцогчдод тус бүр гарын бэлэг өгч зохион байгуулсан болно.

Мөн Соёл урлагийн газар  нь 01 сарын 21, 22-ны өдрүүдэд сумдын дунд шилдэг язгуур урлагийн тоглолт шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдааныг СУГ-ын хэлтсийн дарга Д. Гантуяа, МУСТА Х.  Эрхэмбаяр, доктор, дэд профессор В. Янжиндулам, МУСТА, ХДТ-ын ерөнхий найруулагч Б. Отгонхишиг, МУСТА, хөгжимчин Э. Ууганбилэг нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчид 6 шалгуур үзүүлэлтээр шүүж дүнг гаргалаа. Уралдаанд 17 сумын 300 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцсон ба:

  • р байрыг Булган сумын уран бүтээлч, өвлөн уламжлагчид
  • р байрыг Үенч сумын уран бүтээлч, өвлөн уламжлагчид
  • р байрыг Дуут сумын уран бүтээлч, өвлөн уламжлагчид
  • р байрыг Жаргалант сумын уран бүтээлч, өвлөн уламжлагчид
  • р байрыг Мөнххайрхан сумын уран бүтээлч, өвлөн уламжлагчид тус

тус эзэлсэн байна.

Энэхүү баярын арга хэмжээнд Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Булган аймгуудын удирдлага, Соёл урлагийн байгууллагууд ач холбогдол өгч өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлэн оролцсон нь “Мөнгөлөг шагшуурга-2024” арга хэмжээ жилээс жилд өргөжин тэлж, баруун бүс төдийгүй үндэсний хэмжээнд  зохион байгуулагдаж буйг илтгэн харууллаа.

“Мөнгөлөг шагшуурга” мөсний баярын арга хэмжээг жил бүр зохион байгуулж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, олон угсаатны соёлын өв, зан заншил, түүхээрээ бахархах, түгээн дэлгэрүүлэх, улмаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Цаашид “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярыг зохион байгуулах байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, хариуцлагыг дээшлүүлэх, байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх маршрут гаргах, байгаль орчинд ээлтэй хог хаягдлын асуудалд анхаарах нь зүйтэй гэж дүгнэж байна.

 

# Сэдвүүд
Мэдээ
Уран зураг