Бий биелгээний уламжлалт хэв намба хэрхэн өвлөгдөн уламжлагдаж буйг үнэлэн, өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлж, бэхжүүлэх зорилготой “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг тогтворжуулах” төслийг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн сангийн дэмжлэгтэйгээр 2023-2025 оны хооронд хэрэгжүүлж эхлээд байна.
Дээрх төслийн хүрээнд Соёл, урлагийн газрын дэргэдэх бий биелгээний танхимд Захчин, Урианхай бий биелгээний сургалт 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс амжилттай хэрэгжиж эхлээд байна. Энэхүү төсөлд Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч, Дуут, Мөнххайрхан, Жаргалант сумын ЕБС-ийн 5-8 ангийн сурагчид хамрагдаж байна.