“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2024” хаврын номын баяр, үндэсний бичиг үсгийн баяр, олон улсын музейн өдөр, “Музей-100” арга хэмжээнүүд Ховд аймгийн төв Ард-Аюушийн талбайд болж байна
Тус арга хэмжээний нээлтэд Ховд аймгийн төрийн байгууллагууд үндэсний хувцсаараа гангарч ном уншлагыг дэмжих, номтой нөхөрлөх, үндэсний бичиг үсэг, соёлын өвөө дээдэлж түгээн дэлгэрүүлэх уриалгыг гарган олон нийтэд хүргэж оролцлоо.
Ховд аймаг бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор 35 дахь удаагийн “Номын баяр”-ыг аймгийн төвд 2024 оны 05 сарын 18, 19-нд Ард-Аюушийн талбайд , сумдад 17-18-ны өдрүүдэд нэгэн зэрэг зохион байгуулж байна.
Мөн орчин цагийн музей үүсэн байгуулагдсаны 100 жил, олон улсын музейн өдөрт зориулсан “Музей-100” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
2 өдрийн турш зохион байгуулагдах ном эрдмийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, үндэсний бичиг үсгийн гайхамшгийг сурталчлах, олон угсаатны соёлын өвийг сурталчлан таниулах боловсролын хөтөлбөрүүд, соёл олон нийтийн ажлуудад идэвхтэй оролцож оюундаа хөрөнгө оруулалт хийхийг урьж байна.