Соёлын төвийн эрхлэгч, номын санч нарт сургалт зохион байгууллаа.
2024-06-14
Соёлын салбарын албан хаагчдад “Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн мэдээлэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн зарцуулалтад хийсэн аудитын тайлан, соёлын салбарын цахим шилжилтийн хүрээнд нэвтэрч буй цахим системүүдийн явцын мэдээлэл, бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээний хэрэгжилтийн явц, дүгнэлтийн талаарх сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтын үеэр “Ойрад монгол судлалын хүрээлэн” ТББ-ын тэргүүн, Түүхийн ухааны доктор, дэд профессор На.Сүхбаатар иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх судалгааны 123 цуврал боть номыг соёлын байгууллагуудад олголоо. Тухайн арга хэмжээнд соёлын төвийн эрхлэгч, номын санч нар оролцлоо.
Мөн ННС-аас Монголын үндэсний номын сантай хамтран “KOHA” цахим системийн талаарх сургалтыг сумдын соёлын төвийн номын санч нарт зохион байгуулж байна.
# Сэдвүүд
Уран зураг