“Соёлын ажилтны өдөр”-ийг амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.
2024-09-16

Соёл, урлагийн салбарын ажилтан албан хаагчид, уран бүтээлчид, өвлөн уламжлагчид, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг үйл ажиллагааг дэмжих, тэдний дуу хоолойг сонсож бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилгоор 2024 оны 09 дүгээр сарын 14, 15-ний өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант суманд “Соёлын ажилтны өдөр”-ийг амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

Ховд аймгийн соёл урлагийн салбарын ажилтнууд, уран бүтээлчид, өвлөн уламжлагчид, соёлын бүтээлч үйлдвэр эрхлэгчид, мэргэжлийн холбоод зэрэг 80 гаруй төлөөллийг оролцуулсан тэдний дуу хоолойг сонсож үйл ажиллагаандаа тусгах зорилгоор “Соёлын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгах санал” хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгийг Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга М.Пүрэвхүү нээж, соёлын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар илтгэл тавьж мэдээлэл хүргэсэн болно.

Оролцогчдыг баруун зүүн, төвийн бүс, Нийтийн номын сан, Хөгжимт драмын театр, Музей, ЕБС-ийн номын санчид болон урчуудын эвлэл, Оёдолчдын холбоо зэрэг 8 баг болгож “Соёл, урлагийн ахиц дэвшил”, “Өнөөгийн соёл, урлагийн салбарын бодлого үйл ажиллагаанд хүргэх таны үг /санал, шүүмж/”, “Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэхэд таны оролцоо, санаачилга” зэрэг 3 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд соёл, урлагийн салбарын үйл ажиллагаандаа салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, мэргэжлийн холбоод болон өвлөн уламжлагчид судлаачдаа татан оролцуулж хамтран ажиллах уриалга гаргаснаараа онцлог байлаа.

Соёл, урлагийн ажилтны 31 дэх өдрийн баярын хуралд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын дарга Г.Пүрэвганди, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга М.Пүрэвхүү нар оролцож мэдчилгээ дэвшүүлсэн ба урлагийн тоглолтыг зохион байгуулж салбарын шилдгүүдээ тодрууллаа.

Спортын 5 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд соёл, урлагийн салбарын төрийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодын багуудын тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

# Сэдвүүд
Уран зураг