Орон нутагт нийтийн цэнгээнт бүжгийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, сургагч багш бэлтгэх зорилгоор Монголын бүжгийн спортын нэгдсэн холбооны дасгалжуулагч багш Г.Дунжидмаатай хамтран заавал сурах нийтийн цэнгээнт бүжгийн I шатны сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалт 2024.12.06-08-ны өдрүүдэд 16 сумын соёлын төвийн бүжгийн багш нар, хамтарсан бүжгийн хос, нийт 45 хүнийг хамрууллаа.

Тус сургалтад хамрагдсан сургагч багш нарт БАТЛАМЖ олгож, цаашид орон нутагт заавал сурах нийтийн цэнгээнт бүжгийн сургалтыг зохион байгуулахаар боллоо.
Хамтран ажилласан Монголын бүжгийн спортын нэгдсэн холбооны дасгалжуулагч багш Г.Дунжидмаа болон 16 сумын соёлын төвийн бүжгийн багш нар, хамтарсан бүжгийн хосуудад талархал илэрхийлж цаашдын ажилд амжилт хүсье.